АЛСЫН ХАРАА
Хэрэглэгчдэд өгөх үнэ цэн, стандартаа өсгөж экспортод чиглэнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО
Хэрэглэгчдийн үзэл бодлыг дээдлэн Европын өвөрмөц дизайн, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг нэн тэргүүнд хэрэглэгчдэд үзүүлдэг, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлдэг, тасралтгүй суралцдаг, бүтээмжийг дээшлүүлдэг, бизнесийн ёс зүй хууль дүрмийг баримтлан ажилладаг компани байна.

ҮНЭТ ЗҮЙЛ

  • Мэдрэмжтэй
  • Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж
  • Хариуцлагатай байдал
  • Эерэг хандлагатай бүтээлч хамт олон

 

Аливаа бүтээгдэхүүний төгс шийдэл нь түүнийг бүтээгч болон хэрэглэгчийн ойлголцол, сэтгэл, зүтгэлтэй салшгүй холбоотой билээ. Хийсэн ажил, хүрсэн амжилтынхаа оргил үеийг хэрэглэгч, харилцагчидтайгаа хуваалцаж, тэдэндээ талархаж буйгаа илэрхийлж гэмээнэ тухайн байгууллагын амжилт, бүтээл улам өөдөө дээшлэн дэвждэг.  Өнгөрсөн 19 жилийн хугацаанд та бид нэгэн завин дээр итгэл найдварын гэрэл гэгээгээр замчлуулан хамтдаа аялж, хамтдаа хөгжих зүг чигээ олж чадсаныг бидний түүх харуулсаар байна. Эрхэм таны болон харилцагч байгууллага бүрийнхээ хамгийн зөв сонголт нь байж, төгс зохицол, тав тух, шинэлэг орчинг бүрдүүлэх зорилготойгоор манай хамт олон хичээн ажиллаж байна. 

Тавилгын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2004 онд бизнесийн гараагаа эхэлсэн “ГанБрос” ХХК өдгөө 19 дахь жилдээ амжилттай ажиллаж, салбарын зах зээлд тэргүүлэх компаниудын нэг болон цар хүрээгээ тэлсээр байна. “ГанБрос” ХХК өсөж томрохын хэрээр хэрэглэгч, харилцагчдын өмнө хүлээсэн бидний үүрэг хариуцлага өндөрссөөр буй. Тийм ч учраас бид орчин үеийн дэвшилт технологийн ололтуудыг шингээсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй материалыг ашиглахын зэрэгцээ дизайн, хийцийн хувьд давтагдашгүй өнгө төрхийг чанарын өндөр түвшинд бүрдүүлсэн тавилга, цахилгаан болон ахуйн барааг нийлүүлж, өөрсдийн тавьсан зорилго болон хэрэглэгчдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа бүрэн хэрэгжүүлэн амжилттай ажиллаж байна.

“Ганброс” ХХК нь Францын "Афнор" олон улсын стандарчиллын байгууллагын ISO 9001:2015 олон улсын чанарын стандартын гэрчилгээг Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинээс гардаж авсныг нийт хэрэглэгчдэдээ дуулгахад таатай байна.

Өнгөрсөн 19 жилийн хугацаанд бид европ чанар, өнгө, загвар бүхий гал тогооны тавилга, бүх төрлийн шкаф, номын сан зэргийг маш өргөн сонголттойгоор, олон улсын стандартад нийцүүлэн хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхол, тухайн орон зайд нь тохируулан хийж гүйцэтгэсээр ирсэн юм. “ГанБрос” компани тавилгын болон чулууны үйлдвэрүүдээ дэлхийн зах зээлд шинээр танилцуулагдаж буй сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологиор тоноглосон төдийгүй өнгө, дизайны өвөрмөц шийдэлтэй гурван үзэсгэлэнгийн танхим байгуулж, үйл ажиллагаагаа өргөжин тэлж, үнэнч хэрэглэгчдэдээ улам ойртсоор байна.