Zen

Дизайн, инноваци, найдвартай ажиллагааны тэнцвэрийг хангах зорилгоор техник болон загвар дизайны удаан хугацааны судалгаа хийсний үр дүнд “Rimadesio” брэндийн хаалганы коллекц төржээ.

Хаалганы төрөл бүрийн шийдлүүд нь эдгээр бүтээгдэхүүнийг туйлын онцгой болгон хувиргаж буй юм. Маш өргөн сонголттой шил, металл, модоор урласан нь энэ коллекцийн олон талт байдлыг бүрдүүлэх бөгөөд эдгээр бүтээгдэхүүнээр дангаар нь болон хослуулан урлах боломжтой. Тэрчлэн Spazio ханын системтэй хослуулан ашиглах боломжтой.

Нугастай болон гүйлгэдэг гээд төрөл бүрийн хувилбараас сонгох боломжтой Zen хаалганы хүрээ нь туйлын энгийн. Жишээлбэл, нугастай хаалганы хувьд тухайн хаалгыг татах, түлхэх гээд хоёр төрлөөр онгойлгох боломжтойгоор суурилуулж болно. Өндрийг нь захиалгын дагуу тааруулах боломжтой Zen бүхий л орчны архитектурт төгс зохицно.