Xi

“Xi” хятад ханз нь “үүрийн гэгээ”, “мэргэн ухаан” гэсэн давхар утгыг илэрхийлдэг. “Neri & Hu”-ийн дизайнаар дурласан “Xi” гэрлийг асаахад үүрийн гэгээ мэт зөөлөн туяа гэр дүүргэх болно. Тус гэрэлтүүлгийн коллекц өдөр бүр шинэ амьдрал эхэлж байна гэсэн эерэг хандлага түгээх, дахин төрсөн мэт шинэ мэдрэмж өгөх, гэрэлтүүлгийн соёлыг түгээх зорилготой юм. Бөмбөлөг шилийг цэвэр арьстай хослуулан хийсэн “Xi” чийдэн амар амгаланг мэдрүүлдэг ба нууцлаг, далд утга агуулсан загвартай. “Poltrona Frau”-ийн нэрийн хуудас болсон арьсан оруулгыг Венецийн технологиор үйлдвэрлэсэн шилэн бөмбөлөгтэй хослуулсан “Xi” коллекц орчин үеийн дизайнтай атлаа дорнын хэв маягийг шингээжээ.

“Xi” багцад таазны том, жижиг хоёр гэрэл, ширээний нэг чийдэн багтдаг. Гэрлийн чийдэнд нарийн зураас товойлгон хийсэн нь чамин харагддаг. Шилний дээд хэсэг нь хув, маргад, индранил, саран чулууны өнгийн сонголттой бол доод хэсгийн шилийг сувд мэт сийлбэрлэсэн тул зөөлөн, дулаан гэрэл түгээдэг. Чийдэнгийн шилийг Cuoio Saddle Extra нэрийн арьсан нарийн туузаар ороох маягаар өлгөсөн нь дүүжин дэнлүү мэт гоёмсог харагдуулна. Чийдэнгүүдээ хөндлөн саваанаас өлгөх бөгөөд өндрийн хэмжээг тохируулах, хоёр тийш гүйлгэж, хүссэнээрээ тохируулж болно. Гэрэлтүүлгийн энэхүү шийдлийн ачаар хэдэн чийдэн өлгөхөө өөрөө тодорхойлж, олон янзаар байрлуулж, өөрийн хүссэнээр өөрчлөх боломжтой болжээ. Ширээний чийдэнгийн хувьд, гуулиар бүрсэн металл суурин дээр аварга том дэнлүү тавьсан мэт харагддаг. Чийдэнг тойруулж татсан Cuoio Saddle® Extra нэрийн арьсан тууз суурь чийдэнгийн холбогч багана болохоос гадна дэнлүүний бариулын үүрэг гүйцэтгэнэ. Гар хүрэх төдийд асах, унтрах, гэрэл тохируулдаг мэдрэгч системтэй.

Cuoio Saddle Extra нэрийн арьсан тууз нь бор шаргал, хар саарал гэсэн хоёр өнгийн сонголттой. Харин хөндлөн зам нь металл саарал өнгөтэй, 130 болон 180 сантиметрийн хоёр сонголттой, бөгөөд цахилгааны утас нь хар өнгөтэй юм.