Vanity Fair

1930 онд “Poltrona Frau”-ийн каталогид багтсан алдарт “904” загварын хуулбар “Vanity Fair” нь түшлэгтэй сандлын төгс загвар болжээ. Түүнээс улбаатай орчин үеийн загварууд одоо ч үйлдвэрлэгдсээр байна. Тус брэнд нь тойрог хэлбэрийн дизайн, түшлэг, гар хэсэгт шигтгэсэн арьсан хадаас зэрэг онцгой шинжээрээ дэлхийд танигдсан. Доторлогоонд гар болон үйлдвэрийн аргаар боловсруулсан адууны хөөвөр ашигласан бөгөөд суудлын хэсгийг галууны өдөөр дүүргэжээ. Суудал, түшлэг, гар тавих хэсэгт конус хэлбэрийн давхар ган пүршийг гар аргаар суулгаж өгсөн бөгөөд ургамлын олсон татлагатай аж.