Storage Systems - Dolmen

Dolmen бол хувцасны шүүгээнээс худалдааны төв хүртэл төрөл бүрийн орчинд байршуулах боломжтой, аливааг үзүүлэн танилцуулах зорилгоор ашиглах зориулалттай тавилгын систем юм. Rimadesio брэндийн бүтээгдэхүүнүүд цэвэр, өвөрмөц материал болох шилээр хийгддэг онцлогтой. Энэхүү онцлог мөн Dolmen шүүгээнд шингэжээ. Дээд талын тавцан, дагалдах зарим хэсэг, мөн 10 мм зузаантай тунгалаг шилэн тавиур зэргийг цэвэр шилээр хийсэн юм. Хажуугийн хэсгүүдэд гялалзсан өнгөлгөөтэй шил ашигласан бол арын хэсэгт нь илүү хүчтэй өнгө ашиглажээ. Тэрчлэн энэ шүүгээг шургуулга, мөн нээлттэй модулиуд бүхий загвартайгаар захиалах боломжтой.