Storage Systems - Cover Freestanding

Rimadesio брэндийн бүтээгдэхүүн Cover freestanding шүүгээнүүдийн системийн хүрээг нь хөнгөнцагаанаар, харин хаалга, хоёр хажуу болон ар талын бүтцийг шилээр урласан юм. Контемпорари интерьерийн дизайн төдийгүй функциональ хэрэгцээнд бүрэн нийцэхүйц бүтээгдсэн энэ систем нь шулуун болон булангийн байршилд төгс тохирно. Энэхүү коллекцийн шил олон төрлийн сонголттой тул гоо зүйн хувьд өөр өөр төрхийг бүрдүүлэх онцлогтой. Тухайлбал, бүхэлдээ тунгалаг шилэн шүүгээний тусламжтайгаар та интерьерт нь байгалийн гэрэл шингээх боломжтой. Түүнээс гадна шилэн хаалгыг нь матт эсвэл гялалзсан өнгөлгөөтэйгөөр, харин арын болон хоёр хажуу талыг тунгалаг, эсвэл бууралтсан шилээр бүтээсэн уламжлалт шүүгээг Rimadesio брэнд мөн танд санал болгож байна.