Scarlett

Хагас түшлэгтэй Scarlett буйдан бол үзэмж төгс алжаал тайлагч юм. Дугуй дизайнтай онцгой загвар нь өөрийн эрхгүй харц булааж, амрах хүсэл төрүүлдэг. Нэрт дизайнер Жан-Мари Массогийн загваруудын хэв донжийг агуулсан Scarlett төсөл нь геометрийн дүрсийг хатуу, зөөлөн шинжтэй хослуулснаараа өвөрмөц юм. Хагас дугуй түшлэгийг ган хийцтэй тойрог төмрөөр бөгжилж , Cuoio Saddle Extra нэрийн ширэн оосруудаар холбожээ. Буйдангийн их бие, эгнүүлэн тавьсан дөрвөн дэрийг галууны өд, полиуретан хөөсөөр дүүргэсэн аж. Буйдангийн их биеийг Pelle Frau нэрийн цэвэр арьс болон даавуугаар бүржээ. Харин буйдангийн хүрээг эвэрлэг модоор урласан байна. Тэрчлэн “Scarlett” буйдан нь найман дугуйтай тул 360° хэм эргэлддэг.