Samo

Сандлын түшлэгийг сонгодог загварын хуниас гарган эмжиж, Pelle Frau нэрийн цэвэр арьсаар бүржээ. Суудлын хэсгийг боловсруулсан хус модон хүрээн дээр нарийн аргаар суурилуулсан тул арьс, мод хоёр өөр хоорондоо төгс хоршжээ. Хус модон хүрээ нь байгалийн өнгө, зүлгэсэн цэвэр мод, цайруулсан мод, хушга, интоор, шоколадан бор өнгийн сонголттой. Суудлыг полиуретан хөөсөөр дүүргэж, пүршний оронд уян сүлжээс ашиглав.