Pillow

Налуу түшлэгтэй сандлын гоёмсог, тухлаг хувилбарыг Poltrona Frau брэнд анх удаа танилцуулж байна. Боломжит хамгийн шилдэг эргономикийг ашигласан тул толгойн түшлэгээс гадна арын, мөн хөлийн түшлэг хэсгийг өөрийн тааламжид нийцүүлэн тохируулах боломжтой. Сатин болон матт хар өнгийн бүрэлттэй ган тулгуурын тусламжтайгаар уг сандал 360 градус бүтэн эргэхүйц бүтээгдсэн юм. Цахилгаанд залгаж, эсвэл дахин цэнэглэх боломжтой зай хураагуураар ажиллах энэ сандлыг Poltrona Frau брэнд гурван хувилбараар хэрэглэгчдэд санал болгож буй.  Хянах товчлуурын тусламжтайгаар Pillow арын түшлэг болон хөлийн тавиур хэсгийг өөрийн онцлогт тохируулан уян хатан байдлаар тохируулах боломж олгодог механизмтай. Түүнчлэн нурууны түшлэгийн хэсгээс үл хамааран зөвхөн толгойн түшлэгийг гар аргаар тохируулах боломжтой. Сандлыг бүхэлд нь Pelle Frau нэрийн арьсаар бүржээ.