Othello

Othello ширээний цуврал нь байгалийн гаралтай, хольцгүй цэвэр материалуудын нэгдэл юм. Модыг мэргэжлийн түвшинд боловсруулж, чулуу, эсвэл шилтэй хослуулсан нь энэхүү тавилгыг илүү онцгой болгож буй. Роберто Лазерони Италийн 1950, 1960-аад оны дизайны онцлогийг энэ бүтээлдээ шингээжээ. Moka эсвэл Wenge өнгөтэй хатуу яшил модоор тулгуурын хэсгийг бүтээсэн бөгөөд түүний хэлбэр нь энэ ширээний нэг онцлог. Харин тавцангийн хэсгийг дугуй, эсвэл тэгш өнцөгт хэлбэртэйгээ урлажээ. Тавцангийн тухайд хоёр төрлийн материалын сонголтыг Poltrona Frau брэнд олгож буй. Хагас тунгалаг, утаат кристал тавцан нь ширээний тулгуур хэсгийн архитектурын шийдлийг тодотгож өгнө. Харин Fior di Pesco гантигийн тухайд тансаг, баялаг судлуудаараа хараа булаана. Түүнээс гадна Calacatta Oro гантигийн гоёмсог сонголтыг Othello мөн хэрэглэгчдэдээ санал болгож буй.