Nivola

Дизайнер Роберто Лазерони цомхон, хөнгөн дизайнаар дамжуулан Nivola коллекцийг  бүтээжээ. Nivola бол энгийн, нямбай шугамуудтай буйдангийн иж бүрдэл. Poltrona Frau брэндийн дулаан, натурал материалуудыг ашигласан нь эмэгтэйлэг, романтик мэдрэмж төрүүлнэ. Арын түшлэгийн их бие хэсгийг полиуретан хөөсийг хэлбэржүүлэн хийсэн бөгөөд полиэстер хөвөнгөөр бага зэрэг зөөлөвч хийжээ. Харин суудлын хэсгийг полиуретан хөөс, шахмал эсгийгээр зөөлөвчлөн эвэрлэг модоор хийжээ. Суудлын зөөлөвчийг галууны өдөөр хийж, тогтворжуулахын тулд полиуретан хөөс ашигласан нь нэг талаас шигдэхгүй, нөгөө талаас тав тухтай байдлыг бүрэн хангана. Хөлийг нь wenge өнгөтэй яшил модоор хийсэн байна. Буйдангийн гадна хэсгийг Cuoio Saddle Extra арьсаар бүрж, харин дотоод хэсгийн бүрээст нь Pelle Frau арьс, даавууг ашиглан, нүдэнд ил үзэгдэх оёдлоор урлажээ.