Nabucco

Дархны мэргэжлийн ур дүйг сүүлийн үеийн технологитой хослуулан Nabucco загварыг урлажээ. Энэхүү ширээг үйлдвэрлэхдээ мод урлалын дэвшилтэт, цогц ажиллагааг ашигласан тул өөрийн гэсэн өвөрмөц төрхийг нь хадгалсан юм. Тавцангийн хүрээ бүхэлдээ үл ялиг дугуйрсан хэлбэртэй бөгөөд агаарт хөвж буй мэт санагдана. Хатуу модон хөл нь ерөнхийдөө конус хэлбэртэй. Зоогийн уламжлалт ширээ сонгодог загвартай бүтээл болон хувирсан нь энэ. Nabucco загвар гурван өөр хэмжээсээр хэрэглэгчдэд хүрч буй. Тэгш өнцөгт хэлбэртэй тавцан нь мод болон гантиг чулуун сонголттой. Wenge эсвэл Moka өнгөтэй яшил модоор хийсэн хувилбарынх нь хүрээний ирмэгийг бүхэлд нь ижил өнгийн хатуу модыг дугуйруулан эмжсэн. Харин Calacatta алтан гантиг хувилбар нь дугуйрсан ирмэгтэй бөгөөд бүтэн болон хагас өнгөлгөөний сонголттой. Харин ширээний хөлийг бүхий л загварт ижилхэн Wenge эсвэл Moka өнгийн хатуу яшил модоор хийсэн юм. Nabucco цувралын ширээ шинэ хэлбэрээр баяжсаар байна. Дөрвөлжин хэлбэртэй хувилбар шинээр гарсан бөгөөд найм хүртэлх тооны зочин нэг дор суух боломжийг олгодгоороо энэ загвар давуу талтай. Хагас дугуйрсан өнцгүүд нь энэхүү дөрвөлжин ширээнд дэгжин, найрсаг уур амьсгалыг бүрдүүлнэ.