Moondance

Moondance ширээ, tall boy, орны хажуугийн шүүгээ. Таны унтлагын өрөөг илүү тансаг, дотно, тааламжтай болгон хувиргах аксессуаруудын коллекц. Зөөлөн, тааламжтай төрхийг бүрдүүлэхийн тулд дизайнер Роберто Лазерони энэ коллекцод илүүтэй гоёмсог хэлбэр, материалыг сонгожээ. Moondance коллекцийн аксессуар тус бүрийг тусгайлан гараар бүрсэн бөгөөд энэ нь илүү онцгой бүтээлийг төрүүлсэн юм. Бүхэлд нь Pelle Frau нэрийн арьсаар бүрж, харах, хүртэх мэдрэмжид зориулан нимгэн давхарга үүсгэн полиуретан хөөсөөр зөөлөвчилжээ. Харин тавцанг нь Canaletto walnut модоор, эсвэл хагас гялгар өнгөлгөөтэй Calacatta Oro гантигаар урласан. Шургуулга бүрийг хувийн хэрэглээний онцлогтоо тохируулан зохион байгуулах боломжтой бөгөөд коллекцийн бүрэлдэхүүнд мөн багтаж буй тансаг аксессуаруудаас сонгох боломжтой. Хатуу агч модон тавиуруудын тусламжтайгаар шургуулгыг өөрийн хэрэгцээнд тохируулан хуваарилах боломжтой бөгөөд зангиа, бүс гэхчлэн бүхий л эд зүйлс хадгалах зориулалтаар ашиглаж болно. Мөн цаг, бөгжний гоёмсог хайрцгийг шургуулганы хэсэгт төгс тохирохуйц урласан нь бий. Moondance коллекцийн их биеийг улиангар модон хавтангаар урлаж, Canaletto walnut модоор эмжсэн юм. Харин шургуулгыг Canaletto walnut хавтангаар урлаж, MDF-ээр бүрсэн. Тэгвэл Pelle Frau нэрийн арьсаар бүрсэн жижиг аксессуаруудыг полиуретан хөөсөөр зөөлөвчилжээ.