Montera

Montera сандал коллекц болон өргөжлөө. Дизайнер Роберто Лазерони домогт Montera сандлын өвөрмөц шинж чанарыг тусган шинэ сандлууд бүтээсэн юм. Энэ коллекцод багтсан түшлэгтэй сандлын суудлын хэсэг нь тун тохилог бөгөөд арын түшлэг хэсгийг үл ялиг намсгаж, харин хоёр хажууг нь илүү өргөсгөж, уртасгасан нь суухад таатай мэдрэмжийг төрүүлнэ. Харин эргэдэг сандлын хөлийг илүү уртасгасан бөгөөд урд хэсэгтээ хөлийн металл тавиуртай. Арын түшлэг хэсэг нь жижиг бөгөөд энэ коллекцийн онцлог хэлбэрийг мөн хадгалсан юм. Коллекцийн бүхий л сандалд ижил материал, өнгөлгөөг ашигласан юм. Тодруулбал, Pelle Frau нэрийн арьс, Cuoio Saddle Extra арьсыг ашиглав. Сандлын их биеийг эвэрлэг модоор хийж, полиуретан хөөсөөр хэлбэр гарган зөөллөсөн. Харин хөлийг нь хатуу яшил модоор хийж, шинэ мока өнгөөр өнгөлжээ. Тэрчлэн бүхэлдээ Pelle Frau нэрийн арьсаар бүрсэн хувилбар мөн бий.