Mamy Blue

Mamy Blue загварыг амрах, унших хэрэгцээнд зориулан тусгайлан урлав. Италийн архитектор Карло Моллиногийн динамик, нарийн хийцтэй загваруудыг энэ сандал санагдуулдаг. Pelle Frau нэрийн арьс, даавууг Saddle Extra ширтэй хослуулсан нь тансаг байдлыг бүтээсэн бөгөөд нүдэнд ил үзэгдэх оёдлууд нь энэ байдлыг нь улам дэмжиж өгнө. Сандлын арын хэсгийг полиуретан хөөсийг хэлбэржүүлэн бүтээв. Mamy Blue сандлын эргэдэг хувилбар нь хүртэл хатуу яшил модоор хийсэн дөрвөн хөлтэй бөгөөд үндсэн бүтэцтэй нь гангаар холбожээ. Суудлын зөөлөвч хэсгийн их биеийг олон давхаргатай эвэрлэг, хус модон хавтангаар урлав. Харин бүрээсийн хувьд доод хэсгийг нь Saddle Extra ширээр, дээд хэсгийг нь Pelle Frau нэрийн арьс, эсвэл даавуугаар бүрж, түүнийг эрс тэс өнгийн оёдлоор оёж өгсөн нь сандлын үзэмжийг бүхэлд нь өргөнө. Толгойн түшлэг хэсгийг полиуретан хөөс, галууны өдөөр зөөлөвчилжээ.