Lola Darling

Lola Darling орны босоо судлууд зөөлөн мэдрэмж төрүүлнэ. Орны толгойн хэсэг нүдэнд тусахуйц тансаг бөгөөд мэргэжлийн нарийн ур хийцээр сийлжээ. Poltrona Frau брэндийн алдарт capitonné хээг Роберто Лазерони орчин үеийн загварт хөрвүүлсэн нь энэ юм. Деталь бүр нь хээнцэр байдлыг илтгэнэ. Өнгө дагуу Pelle Frau арьсаар орны толгой болон орны дотоод, гадаад ирмэгүүд эмжсэн. Толгойн хэсгийг нь хатуу эвэрлэг, хус модоор бүтээв. Харин хоёр хажуугийн хэсгийг полиуретан хөөсийг хэлбэржүүлэн урлажээ. Зөөлөвч хэсэгт нь мөн полиуретан хөөс болон полиэстер хөвөн ашигласан бөгөөд Lola Darling орыг бүхэлд нь Pelle Frau нэрийн арьсаар бүрж, харин орны толгойн арын хэсгийг Poltrona Frau коллекцын давуун материалаар бүрж хослуулсан байна. Цилиндр хэлбэртэй хөнгөнцагаан хөлтэй бөгөөд түүнийг хар өнгөөр будаж, эсвэл орны бүрээстэй хослохуйц Pelle Frau нэрийн арьсаар бүрүүлэх боломжтой.