Lloyd

Шүүгээ, номын тавиурын цогц систем Lloyd загварыг дизайнер Жан-Мари Массо хувирч өөрчлөгдөх боломжтой бүтэцтэйгээр урлажээ. Нарийн, босоо модон саваанууд дээрээс доош босоо хэлбэртэй сараалж үүсгэх бөгөөд тэдгээр сараалжуудыг өөрийн мэдрэмжид нийцүүлэх зөөх, өөрчлөх боложтой. Тавиур дээрх зүйлс, ном, обьект зэргийг бүхэлд нь харуулахгүй, харин зэрвэс үзэгдэх боломж олгож буйгаараа дизайны өвөрмөц шийдэл болсон юм. Хамгийн дэвшилтэт технологийг арьс, мод зэрэг уламжлалт материалуудтай хослуулж, хатуу, минималист бүтцийг энэ загвараар дамжуулан дизайнер бүтээжээ. Сараалжуудыг шилжүүлэх боломж олгож буй хөндлөн элементүүдийг HPL-ээр хийсэн бөгөөд энэ нь маш нарийн давхарга нь хүртэл тогтвортой, хатуу бат бөх байдлаараа танигдсан материал юм. Харин босоо багануудыг Cuoio Saddle, Cuoio Saddle Extra арьсаар бүрж, тогтмол интервалтай байршуулсан. Тэгвэл сараалжуудыг үүсгэж буй савааг хатуу царс модоор хийсэн бөгөөд өөр хоорондоо өргөн зузаанаараа ялгаатай тэдгээр модыг нэгбүрчлэн гараар наасан юм. Lloyd том номын тавиур, нээлттэй тавиур болон хувирах боломжтой. Өргөн нь 225-280 см, өндөр нь 46-188 см, гүн нь 42.5 см гэхчлэн хувилбартай. Харин тулгуур нь хар тугалганы өнгөтэй хатуу царс мод, эсвэл матт саарал өнгөлгөөтэй ган хөлтэй байх боломжтой.