Let It Be

Буйдангийн эволюцийг илтгэх Let It Be буйдангийн философи нэрнээс нь анзаарагдана. Энэ буйдан Beatles хамтлагийн алдарт дууны нэрээр нэрлэгдсэн юм. Нөгөө талаас, Людовика Роберто Паломбагийн энэ төсөл нь цаг хугацааны явцад шалгарсан Итали концепц буюу Ромын барилга байшингуудад байдаг triclinium буюу зоогийн өрөөний буйдангаас санаа авчээ. Let It Be загвар нь өөрийн таашаалд нийцүүлэн угсрах, хэлбэрийг нь өөрчлөх боломжтой цогц системтэй бөгөөд тавиур, аливааг агуулах шүүгээ бүхий нэгжүүдийг өөрийн сонирхолд нийцүүлэн угсрах боломжтой нь энэ буйдангийн функциональ байдлыг улам дэмжиж өгнө. Өөрөөр хэлбэл, танд хэрэгтэй бүхнээр энэ буйдан тоноглогдсон юм. Үнэ цэнэтэй деталиуд дизайныг нь улам гоёмсог болгожээ. Ерөнхий бүтэц болон дэрийг Pelle Frau нэрийн арьсыг даавуутай хослуулан бүрсэн юм.  Түүнээс гадна Cuoio Saddle, Cuoio Saddle Extra арьсыг Pelle Frau нэрийн арьс, даавуутай хослуулан урласан нь ч бий. Харин тавиур болон гарын, арын түшлэг хэсгийг гадаргууг Cuoio Saddle, Cuoio Saddle Extra арьсаар бүрсэн байна. Ерөнхий бүтцийг даралтан дор цутгасан хөнгөнцагаанаар, харин зангилаа, холбоос хэсгийг гангаар бүтээсэн юм. Арын болон гарын түшлэг хэсгийг улиангар болон хус модон хавтангаар урлаж, полиуретан хөөс, полиэстер хөвөнгөөр зөөллөжээ. Харин суудлын зөөлөвчийн хэсгийг галууны өд, полиэстер хөвөн хослуулан хийжээ. Тулгуур хөл нь хөнгөнцагаан.