Lepli

Зөөлөн сандал, бенч, хөл амраах сандал. Өөр өөрийн онцгой хэв маягтай ч олон янзаар ашиглах боломжтой энэхүү гурван сандлыг Японы дизайнер Кэнсакү Оширо бүтээсэн юм. Энэ коллекцийг урлахдаа дизайнер Poltrona Frau брэндийн үйлдвэрлэл, урлалын уламжлалт процессоос санаа авсан ба түүнийгээ загварын ертөнцийн эсгүүр хийх аргачлалтай хослуулжээ. Классик хэв загвартай оёдол, зөөлөн нугалаасууд нь энэхүү загварын минималист хэв маягийг улам тодотгож өгчээ. Зөөлөн сандлын тансаг хэлбэр нь эмэгтэй хүний биеийн галбирыг санагдуулах бөгөөд даашинз мэт сэтгэгдлийг төрүүлж, харин бүс нь бүсэлхий хэсгийг дүрсэлнэ. Арьсан бүрээстэй нь ижил өнгийн арьсаар энэ хэсгийг урласан бөгөөд ерөнхий бүтцийг нь хус болон улиангар модон хавтангаар, харин босоо хэсгийг хатуу эвэрлэг модоор урлажээ. Полиуретан хөөс болон полиэстер хөвөнгөөр дотор хэсгийн зөөлөвчийг хийсэн бөгөөд бүрээсийн хувьд Pelle Frau нэрийн арьс, Poltrona Frau брэндийн даавуунаас сонголт хийх боломжтой. Lepli цуврал өдгөө шинэ, тансаг пуфээр баяжсан бөгөөд тансаг хэлбэртэй энэ аксессуар нэг талаас сандал, нөгөө талаас дотор нь эд зүйл агуулах байдлаар ашиглах боломжтой. Тийм ч учраас унтлагын өрөөнд тохиромжтой юм.