Le Lampade

Тун онцгой бүтээл. Жан-Мари Массо дизайныг нь гаргаж, Мураногийн шил урлаачид гар аргаар тусгайлан бүтээсэн Fede гэрэл нь зөөлөн, дээш цойлж буй мэдрэмжийг төрүүлнэ. Металл суурьтай Fede гэрлийн гол хэсгийг шилэн бөмбөлгүүдээр бүрж өгсөн нь Decò өнгө төрхийг бүрдүүлжээ. Харин Holly гэрлийн тухайд ширээний болон шалны хувилбаруудтай. Дугуй болон дөрвөлжин хэлбэртэй гэрлийн бүрхүүл нь давхар бөгөөд зааны ясан өнгөтэй материалаар бүрсэн юм. Гэрлийн энэ цуглуулгын дизайн, хийц нь таны өдөр тутмын амьдралд урлагийн өвөрмөц өнгө төрхийг авчирна.