Ilary

Өөр хоорондоо ялгаатай өндөр, хэлбэр, бүтэц бүхий таван жижиг ширээний цуврал. Янз бүрийн эффект, хослолыг бүтээхийн тулд ялгаатай материал, өнгөлгөөг ашиглажээ. Дугуй болон тэгш өнцөгт хэлбэрийн сонголтууд бүхий том тавцантай нам ширээнүүдийн суурийг хатуу яшил модоор бүтээж, Havana бор өнгөөр өнгөлсөн бөгөөд тавцанг нь хагас гялгар Grigio Roma гантиг ашиглан урлажээ. Харин доод тавцанг нь хар өнгийн хус модон хавтангаар бүтээсэн байна. Харин үүнтэй харьцуулахад арай жижиг ч өндөр ширээнүүд материалын хувьд маш өргөн сонголттой. Зүлгэж өнгөлсөн ган суурьтай ширээний тавцанг Cuoio Saddle Extra арьсаар бүрсэн нь маш гоёмсог тавилгыг бүтээжээ. Мөн Grigio Roma гантиг тавцантай хувилбар бий. Түүнээс гадна бүхэлдээ хагас гялгар өнгөлгөөтэй Grigio Roma гантигаар урласан ширээ ч энэ коллекцийн бүрэлдэхүүнд байгаа. Тавцан нь дугуй хэлбэртэй бөгөөд суурийн хэсэгт ухлаадас гаргаж өгсөн нь ширээг хялбар зөөвөрлөх бололцоо олгоно. Ил үзэгдэхгүй ган бүтэц нь хоёр элементийг нэгтгэж буй юм.