Grantorino

Жан-Мари Массо морины эмээлээс санаа аван GranTorino загварыг урлажээ. Маш олон төрлөөр байршуулах боломжтой тул танд эрх чөлөөт сонголтыг олгоно. Saddle Extra арьс болон Pelle Frau нэрийн арьс ашиглан бүтээсэн тансаг хийцтэй буйдангуудын арьсыг гар аргаар чамбайлан зүсэж, суудлын хэсгийн бүтэц, зах ирмэгийн деталь бүрийг нь нарийн хийцэлжээ. Өндөр, нарийн гарын түшлэгээс мөн нямбай хийцийг нь анзаарч болно. Жижиг боловч уужим зайтай агуулахын хэсгийг гарын түшлэг хэлбэрээр ашиглаж болох ба тансаг, натурал царс модоор тавцанг нь урлажээ. Харин дэрний голын хэсгийг гоёмсог босоо оёдлоор чимсэн бөгөөд энэ нь буйданг харахад бүхэлд нь хөнгөн мэдрэмжийг төрүүлнэ. Тухлаг суудал, эвтэйхэн бүтэц, нарийн хийц нь буйданг оврын хувьд нүсэр биш, цомхон санагдуулна. GranTorino буйдангийн арын болон гарын түшлэг хэсгийг хус, улиангар модон хавтангаар урласан юм. Харин зөөлөвчийн хэсгийг эсгий болон полиуретан хөөсөөр бүтээж, арын түшлэг болон дэрийг нь галууны өдөөр дүүргэжээ. Титан өнгөөр бүрсэн хөнгөнцагаанаар хөлийн тулгуурын хэсгийг нь бүтээсэн байна. T хэлбэртэй тулгуур нь гаднаас нь харахад үзэгдэхгүй ч буйданг бүхэлд нь газраас үл ялиг хөндийрүүлжээ.