Ginger Ale

Дизайн, хийц сайтай, шинэлэг, орчин үеийн загвар бүхий Ginger Ale загвар таны ажлын орчинд олон талт байдлыг бүрдүүлнэ. Жишээлбэл, хувийн сандал болгон ашиглах боломжтойгоос гадна уулзалтын өрөөнд, олон нийтийн газарт, сургалтын танхимд, эсвэл гэртээ ажлын өрөөндөө ашиглах бололцоотой. Гаднах хэсгийг нь полимерээр бүрсэн бөгөөд “anthracite”, “cement” болон “chalk” гурван өнгийн сонголттой. Харин зөөлөвчийг нь полиуретан хөөсөөр бүтээж, суудлын хэсгийг Pelle Frau нэрийн арьсаар бүржээ. Дээр дурдсан гурван өнгөөр нийт дөрвөн төрлийн хувилбараас та өөрийн хэрэгцээнд нийцүүлэн захиалах боломжтой. Тухайлбал, металлаар урласан дөрвөн хөлтэй энгийн сандлаас гадна таван тулгууртай, дугуйтай хувилбар мөн бий. Сандлын тулгуурын хэсгийг бүхэлд нь гангаар урласан ба тогтмол өндөртэй эргэдэг сандлаас гадна өндрийг тохируулах боломжтой хувилбар ч бий.