Fidelio Small Tables

Fidelio коллекцийн шулуун, цэмцгэр төрх энэ цуглуулгыг баяжуулан шинээр мэндэлсэн хажуугийн жижиг ширээнүүдэд мөн агуулагдана. Роберто Лазеронигийн урласан энэ аксессуар нь Poltrona Frau брэндийн буйдан, түшлэгтэй сандалтай бүрэн зохицох бөгөөд улам илүү төгөлдөржүүлэн, бүхий л талын хэрэгцээг хангахуйц бүтээгджээ. Ширээний тавцанг дугуй болон тэгш өнцөгт хоёр хувилбараар бүтээсэн бөгөөд гадаргууг нь Cuoio Saddle Extra арьсаар бүрж, харин доод хэсэгт нь Pelle Frau нэрийн арьс ашиглажээ. Зах, ирмэг хэсгийн оёдлыг өнгө дагуу, эсвэл эсрэг тэсрэг өнгөний сонголтоор хүссэнээрээ захиалан хийлгэх боломжтой юм. Мөн гялгар гадаргуутай Emperador гантиг, Calacatta алтлаг гантигаар захиалах боломжтой. Энэ аксессуарын бүхий л металл хийцийг гангаар урласан юм.