Fidelio Notte

Таны гэрийн бүхий л өрөөнд тохирох шүүгээний коллекц. Зочны өрөөнд зохицох нам шүүгээ. Унтлагын өрөөнд тань нийцэх хувцасны жижиг шүүгээ, tall boy, орны дэргэдэх жижиг ширээ. Гоёмсог дизайн, үнэ цэнэтэй материалуудын хослол. Тэрчлэн функциональ деталиуд нь гоозүйн хувьд тавилгуудыг улам онцгой болгох бөгөөд, жишээлбэл, ухлаадастай бариул нь тавилгын гадаргуу дээр сонирхолтой дүрслэлийг бий болгоно. Cuoio Saddle Extra нэрийн арьсны дулаан болон бараан өнгө, мөн гадаргууг бүрсэн мод, тасалгааны дотоод хэсэгт ашигласан цайвар агч мод гэхчлэн өнгөний эрс тэс хослол энэ тавилгын онцлог. Хэдийгээр өөрийн бие даасан загвар дизайнтай ч Poltrona Frau брэндийн бусад тавилгуудтай хялбар зохицох бөгөөд минимализм, нарийн хийцэлсэн гадаргуу нь мөн энэ коллекцын тавилгуудыг илэрхийлнэ. Fidelio унтлагын өрөөний иж бүрдэл нь цомхон атлаа зай багтаамжийн хувьд энэ өрөөнд шаардлагатай бүхий л хэрэгцээг хангахуйц юм. Мөн тавилга бүр нь, тухайлбал, шүүгээний гадна тал, хажуу тал нь Cuoio Saddle, Cuoio Saddle Extra арьсаар бүрсэн. Харин арын хэсгийг мока өнгийн яшил мод, эсвэл Canaletto хушганы модон хавтангаар бүрсэн боловч таны хүсэлтээр мөн арьсаар бүрэх боломжтой юм. Мөн таны сонголтоор хагас өнгөлсөн Calacatta алтан гантиг тавцантай байх боломжтой бөгөөд энэ нь илүү баялаг сэтгэгдлийг төрүүлнэ.