Fidelio Multimedia Cabinet

Роберто Лазерони Fidelio шүүгээний цувралаа шинэ мультмедиа шүүгээгээр баяжууллаа. Зочны өрөөнд телевизор, стереог байршуулахад зохицох энэ аксессуар мөн цуглуулгынхаа өнгө төрхийг бүрэн илэрхийлнэ. Цэмцгэр шулуун шугамууд, мод, арьс гэхчлэн дулаан сэтгэгдэл төрүүлэх байгалийн өнгө төрхтэй материал, төгс хийц. Энэхүү шүүгээ дээрээ нээлттэй гурван тасалгаа, доод хэсэгтээ мөн уужим гурван тасалгаатай. Материал, бүрээсүүдийн хослол нь гойд бөгөөд сонгодог хөнгөн, бараан өнгийн эффектүүдийг чадамгай ашигласан. Урд хэсгийг бүхэлд нь Cuoio Saddle, Cuoio Saddle Extra арьсаар бүтэн бүрж, өнгө дагуу, эсвэл эсрэг өнгөөр оёдлыг урласан нь байгалийн агч модны гэгээлэг өнгө төрхийг дэмжиж өгнө. Бусад хэсэг буюу нээлттэй гурван тасалгааг хус мод, хатуу яшил модоор бүтээлээ. Тэрчлэн нэмэлт аксессуарын маш баялаг цувралыг энэхүү мультмедиа шүүгээг таны таалалд нийцүүлэн тоноглохоор урласан.