Fidelio Cabinet

Таны гэрийн аль ч өрөөнд тохиромжтой, бүхий л зүйлийг агуулах зориулалттай шүүгээний коллекцыг танилцуулж байна. Гоёмсог дизайн, үнэ цэнэтэй материалуудын хослол, минимал хэв маяг. Хэдийгээр өөрийн бие даасан загвартай ч Poltrona Frau брэндийн бусад тавилгуудтай хялбар зохицно. Энэ тавилгын хамгийн онцлог хийц нь хоёр хаалгыг хооронд нь тусгаарлах босоо зураас. Суурийн хэсгийг мока өнгөтэй яшил модоор урласан нь хөнгөн мэдрэмжийг төрүүлэх бөгөөд Cuoio Saddle Extra болон Cuoio Saddle нэрийн арьсны дулаан өнгүүд нь экстерьер хэсгийг илрхийлнэ. Гэвч шүүгээний дотор хэсгийг илүү хөнгөн, байгалийн агч модоор хийсэн нь тасалгааны хэсэг болон хаалганы дотор талыг бүхэлд нь бүрэх бөгөөд өнгөний гайхамшигтай хослол юм. Суурийн бүтцийг хатуу яшил модоор, харин дээд хэсгийг нь мөн яшил мод, эсвэл Emprerador гялгар гантиг, Calacatta алтлаг гантигаар урлаж, сонголт хийх боломжийг хэрэглэгчдэд олгож буй.