Fidelio Bench

Poltrona Frau брэндийн гоёмсог цуглуулгад Fidelio урт сандал шинээр нэмэгдлээ. Роберто Лазеронигийн урласан энэ бүтээлийн гайхамшигт хэлбэрийн ачаар ашигласан материал бүр онцгой сэтгэгдэл төрүүлнэ. Арьс, нүдэнд ил харагдах оёдол, гоёмсог нугалаасуудын нэгдэл. Нэг миллиметрийн түвшинд деталь бүрийг анхааралтай урласан нь таны нүдэнд тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Үл ялиг хотгор байдал нь таныг сууж амрахыг урин дуудах ба минимал хэв маяг бүхий энэ тавилга таны унтлагын өрөөний төгс элемент байх бөгөөд Poltrona Frau брэндийн бүхий л ортой гайхалтай зохицох болно. Тэрчлэн зочны өрөө, томоохон танхим, эсвэл хичээлийн өрөөнд тохь тухыг түгээх онцгой тавилга. Cuoio Saddle, эсвэл Cuoio Saddla Extra нэрийн арьсаар бүрж, түүний өнгө дагуу, эсвэл бүр эсрэгцэх өнгийн оёдолтой загвар ч бий.