Dress Bold

Орчин үеийн хувцасны өрөө. Бүхий л шаардлагуудыг хангаж, жижиг детальд хүртэл гойд анхааран урласан, орон зайг зөв хуваарилах шийдлийг хангасан өвөрмөц систем. “Rimadesio” брэндийн дизайнер Жузеппе Бавузо энэхүү төсөлд онцгой ач холбогдол өгөн ажилласан бөгөөд архитектур төдийгүй ашиглалтын хувьд төгс нэгдлийг бий болгохыг зорьжээ. Үр дүнд нь төрөл бүрийн дизайн бүхий, таван төрлийн системтэй энэхүү коллекц мэндэлсэн бөгөөд гоо зүй, функциональ байдлын хувьд өндөр түвшинд хүрч, технологи, дизайны шийдэл, уян хатан байдлаараа бусад төслөөс ялгарч буй юм.

Таны хэрэгцээнд нийцүүлэн зохиомжилж болох энэ хувцасны өрөө нь таны хувийн онцлог шинжийг төгс илэрхийлнэ. Нүдэнд ил үзэгдэх хана, арын хавтанг нь гялгар болон матт шилээр урлах боломжтойгоос гадна мод, толины сонголт мөн бий. Тэрчлэн лед гэрэлтүүлгийн сонголттой. Түүнээс гадна босоо ханын дагуу чөлөөтэй байршуулж болох тавиур, хувцасны өлгүүр, шүүгээ, өмдний тавиур, татдаг тавцан зэрэг аксессуар бий.