Daimon

Rimadesio брэндийн төслүүдийн ямагт төвд байдаг гүйдэг хаалганы систем нь техникийн тусгай шийдэл, үл гацах систем, олон талт байдлын ачаар онцгой шинж чанарыг илэрхийлдэг. Хаалганы коллекцод нийтлэг байдаг энэхүү гүйдэг хаалганы системийн шинж чанарууд нь өөр хоорондоо ялгаатай дизайн, гоо зүйн өөр өөр илэрхийллүүд бүхий коллекц бүтээсэн өнгөрсөн хугацааны туршид улам баяжсаар байна. Дотоод орон зайг хуваах, зохион байгуулах зорилгоор голчлон ашиглагддаг энэхүү гүйдэг хаалганы систем нь өдгөө Spazio ханын системтэй хорших боломжтой боллоо.

Японы уламжлалт өрөө хуваах системээс санаа авсан Daimon нь гоо зүйн төдийгүй функциональ талаасаа өөрийн онцлог хэв шинжийг хадгалдаг. Эртнээс ашиглаж байсан шийдлийг Rimadesio брэнд орчин үед хөрвүүлэн энэ бүтээгдэхүүндээ шингээсэн бөгөөд босоо хөнгөнцагаан судлууд болон давхар шилэн хавтан дахь хөндлөн гоёлын элементүүд нь гоёмсог огтлолцол үүсгэдэг. Шил болон хөнгөнцагаан бүрдлүүдийн ачаар энэхүү дахин давтагдашгүй, гайхамшигтай бүтээгдэхүүн нь тухайн орон зайн өнгө төрхийг тодорхойлох сонирхолтой боломжийг бий болгожээ.