Chester Line

Chester загвар “Poltrona Frau” брэндийн төгс төгөлдөр байдлын бэлгэ тэмдэг болж байсан бол Chester Line түүний контемпорари хувилбар юм. Сүрлэг, уран, задгай хийц бүхий энэ буйдан энгийн засалд ч тун гайхалтай зохицно. Chester Line өмнөх загварынхаа өөгүй тансаг байдал, алдартай элементүүдийг өөртөө шингээн үлдээсэн нь нарийн оёдолтой, товчтой capitonné хээ, гарын түшлэг хэсгийн эрчлээ юм. Харин орчин үеийн амьдралын хэв маягт зохицуулж энгийн төрхтэй, салгаж, нийлүүлэх боломжтой болжээ. Нийт таван өөр хэсгээс бүрдэх нэгэн цогц энэ буйдангийн арын түшлэг хэсэгт capitonné хээг урласан нь үнэ цэнэтэй, хаанаас ч харсан танигдахуйц болгосон бөгөөд харин буйдангийн суурь хэсэгт ийм хээ үгүй.

Chester Line загварын суурь бүтцийг хатуу эвэрлэг модоор урлажээ. Булангийн буйдангийн арын болон гарын түшлэг хэсэгт адууны хөөврөөр зөөлөвч хийсэн. Харин галууны өдөөр хийсэн суудлын зөөлөвчийг илүү тогтворжуулахын тулд полиуретан хөөс давхар ашиглажээ. Буйданг бүхэлд нь Pelle Frau нэрийн Nest, Heritage, Century болон Cuoietto өнгийн арьсаар бүрсэн нь Poltrona Frau брэндийн бүхий л тавилга, материалтай хослох бөгөөд хөлийг нь хөнгөнцагаанаар бүтээсэн юм.