Cestlavie

Хээнцэр чамин, орчин үеийн загвартай Cestlavie-ийг урлахдаа Гам Фратези энгийн сагснаас санаа авчээ. Cestlavie бол “Poltrona Frau” брэндийн цаг хугацааны явцад шалгарсан арьсан урлалын соёл, онцлогийг шингээн нягт нямбай урласан бүтээгдэхүүн юм.

Cestlavie нэг талаас эд зүйлс хадгалах “сагс”, нөгөө талаас жижиг ширээний үүрэг гүйцэтгэнэ. Тавцангийн хэсгийг Pelle Frau нэрийн арьсаар бүрснээр нээхэд хялбар болсны зэрэгцээ гарт эвтэйхэн байдлаар бүтээгдсэн юм. Таны гэрт орчин үеийн, өвөрмөц өнгө нэмэх энэхүү аксессуарын деталь бүрийг нь нямбай урлажээ.