Brera

Гульельмо Ульрихын коллекцын хамгийн сонирхолтой, олон талаар ашиглах боломжтой бүтээлүүдийн нэг Brera урт сандлыг “Poltrona Frau” зах зээлд дахин авчирлаа.

Энэ дизайны энгийн байдал нь суудлын хэсгийн гадаргууг бүрсэн арьсны сүлжээсний өвөрмөц байдалтай төгс нийцдэг. Сандал бүхэлдээ чамин, маш орчин үеийн мэдрэмжийг төрүүлнэ. Brera сандал бүхий л орчинд тохиромжтой бөгөөд зочны өрөөнөөс унтлагын өрөө хүртэл, хүлээлгийн танхимаас олон нийтийн газар хүртэл төрөл бүрийн орон зайд уг сандлыг дэлхий даяар ашиглаж буй.