“Ганброс” компани тогтвортой хөгжлийг дэмжин, байгальд ээлтэй үйлдвэрлэл, худалдаа эрхлэхийн зэрэгцээ нийгэмдээ өөрсдийн хувь нэмрийг оруулахын тулд нийгмийн хариуцлагын өргөн хүрээтэй ажил хийж буй.

 

Хагалгааны дараах өрөөг тохижуулахад туслав

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын нярайн тасгийг шинэчлэх төслийн хүрээнд “Ганброс” компани дэмжлэг үзүүлж ажиллав. “Доече Вэллэ” компанитай хамтран хагалгааны дараах эх өрөөг засаж тохижуулахад 300,000 мянган төгрөг хандивлан, эх, нялхас эрүүл, тохитой орчинд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад өөрсдийн хувь нэмрээ оруулсан юм.

 

Хүүхдэд ээлтэй байгууллагаар нэрлэгдлээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө бодитоор хамтран ажиллаж буйг үнэлэн “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагаас 2018 онд манай компанийг “Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар нэрлэсэн билээ.

 

Бүх ажилчид нэг өдрийн цалингаа хандивлалаа

Нийгмийн хариуцлагын хүрээн дэх ажлаа үргэлжлүүлж “Ганброс” компанийн нийт ажилчид 2019 оны тавдугаар сард Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний төлбөрт зориулан нэг өдрийн цалингаа хандивлалаа.